Jargal's Blog
2010-06-30
Бизнесийн босго

"Өнөөдөр" сонин

2010.06.30

Үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч салбарт өрсөлдөх чадварыг бий болгоход нөлөөлдөг нэг чухал хүч бол тухайн бизнест шинээр орох босгоны өндөр. Энэ босгоны хэмжээ нь тэр салбарын компаниудын бараа үйлчилгээндээ тогтоох үнэ, заавал гарах ёстой зарддын болон өрсөлдөхийн тулд хийх ёстой хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог.

Тухайн салбарт шинээр орж ирэгсэд шинэ хөрөнгө, авьяас чадвар авчирч, зах зээлийн хэсгийг эзлэхийн төлөө хичээж, салбарын ашгийн түвшинг багасгадаг. Орж ирэх босгоны хэмжээ тухайн салбарт өрсөлдөөнийг идэвхжүүлэхээр байх ёстой ч бүтээгдэхүүн, үйлчилгээ н...


2010-06-23
Унац ба эрэмбэ

"Өнөөдөр" сонин

2010.06.23

Аж үйлдвэрийн бүх салбарт, түүний дотор ялангуяа уул уурхайн салбарт үнэ цэнийн холбоос гэж буй. Түүхий эдийг хайж олборлохоос эхлээд баяжуулан, боловсруулж, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүх шат дамжлага бүрт хүний хөдөлмөр нэмэгдэн шингэж, тодорхой үнэт зүйл бий болохыг үнэт зүйлийн холбоос гэнэ. Монголд үүнийг нэмүү өртгийн холбоос гэж хэлбэл илүү ойлгомжтой болж магадгүй, яагаад гэвэл бид үнэ цэнийг өртөг гэж буруу орчуулаад хэвшчихсэн. Монгол Улс хөнгөн үйлдвэрийн салбарын ганцхан бүтээгдэхүүн дээр энэ холбоосын эхнээс нь дуустал явж үзсэн. Энэ бол...


2010-06-16
Нийгмийн хавдар
Өнөөдөр сонин
2010.06.16

Бичил уурхай эрхлэгчид, гар аргаар алт олборлогчид гэх мэт албан хэлээр нэлээд дэгжин бичигдэх боловч бид ярианы хэлэндээ илүү хэвшүүлсэн “нинжа” нар бол Монголын нийгмийн дотор арваад жилийн өмнө үүсч, жилээс жилд томорч байгаа хавдар юм. Харин энэ хавдар хорт хавдар болж, нийгмийн оршин тогтнох хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эсвэл хоргүй байж эдийн засаг хөгжиж, өндөр цалинтай ажлын байр олон болохын хэрээр алга болох нь өдгөө улс төрчдөөс хамаарч байна.

Эрхэм гишүүд гурван Их хурал дамжин анзаарахгүй байгаа энэхүү “гэрийн доторх аварга том заан”-ыг Монголын нийгэм ...


2010-06-09
Хувьцаа ба хишиг
Өнөөдөр сонин
2010.06.09

Дэлхийн бүх компаниуд шаардлагатай хөрөнгө мөнгөө зөвхөн гурван аргаар л олдог. Тэд эхлээд өөрөө хөрөнгөө гаргах, чадахгүй бол гуравдагч этгээдээс зээлэх, эцэст нь хувьцаа гаргаж эзэмшлээ зарах замаар хөрөнгөтэй болно.

Хувьцааг хөрөнгө олох гэж гаргадаг болохоос хөрөнгө хуваарилах гэж гаргадаггүй. Харин Монголын төр засгийн эрхийг хослон баригч хоёр нам хорвоод байхгүй жишиг тогтоох гэж ард иргэдээ хоолой нийлүүлэн "хошгируулж" байна.

Янз бүрийн баян тансаг нэртэй компани байгуулан, түүний хувьцаа хэлбэрээр "Эх орны хишиг"-ийг ард түмэндээ олгоно гэж эхэлсэн улс төрийн тар...


2010-06-03
МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ
 Өнөөдөр сонин

2010.06.03

Улс үндэстэн хөгжлийн тодорхой түвшинд хүрэх үед нийгмийн харилцааны хэв хэмжээнд нь чанарын өөрчлөлт гардаг бололтой. Улс орон нь эдийн засгийн хөгжилдөө тооны үзүүлэлтээр өндөр амжилтанд хүрсэн ч энэхүү чанарын өөрчлөлт гараагүй бол бас л учир дутагдалтай гэсэн үг. Бид тэр өөрчлөлтийн цэгийг аль нэг үндэстний онцлог, түүх соёлтой холбон тайлбарладаг ч хөгжсөн соёл иргэншилтэй оронд хүмүүсийн харилцааг нь үл үзэгдэх гар удирдан зохицуулж, илбэн дагуулдаг гэмээр.

Энэхүү үл үзэгдэх боловч хамгийн шидтэй гар бол ёс зүйн жаяг. Хөгжсөн нийгэмд хүмүүсийн хоорондох харилцааг т...


2010-05-26
Ялзрал

Монголчууд бидний нийгмийн амьдралд цөм түрэн орж ирээд, эдүгээ төр засаглалын байшин сав бүрийн хонгил, давхруудыг бүрэн живүүлж, бүх нийгмийг асар хурдтай ялзруулж байгаа муу усны үер бол авлига, хээл хахууль. Хээл, хахууль нь латины corruptus буюу устгах, муутгах, ялзруулах, эд баялгаар худалдан авах (хахуульдах) гэсэн үгнээс гаралтай. Олон зуун төр, соёл иргэншил гаднаасаа биш дотроосоо ялзран ганхаж, устан үгүй болж байсныг хүн төрөлхтний түүх харуулдаг. Хээл хахуулийг гаргахгүй байх, гарсан ч жигшин зогсоож чаддаг соёл, хүмүүний харилцааны хэв хэмжээ тогтоож чадсан улс орнууд бусдаас илү...


2010-05-19
Бодлого ба хүү

Өнгөрсөн долоо хоногт “Банкны салбарын чадавхийг бэхжүүлэх, өөрийн хөрөнгөөр дэмжих хөтөлбөр” гаргаж, юуны өмнө бодлогын хүүгээ нэг хувиар өсгөн 11 болгох тухайгаа Монголбанк өөрөө өөртөө өгсөн ярилцлагаар өдөр тутмын бүх сониноор сурталчлав. Дэлхийн улс орнуудын Төвбанк инфляц өсөхөөр хүүгээ нэмдэг учир манайх бас мөнгөний бодлогоо чангалах гэнэ.

Энэ сургаар лхагва гаригт арилжааны банкууд 337 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаж авах санал өгсөн ч Монголбанк 290 тэрбум төгрөгийн ТБҮЦ (Төв банкны үнэт цаас)- ыг 10.21 хувь жигнэсэн дундаж хүүгээр борлуулжээ. Арилжааны банкуудын бизнесийн зээл ол...


2010-05-12
Чадавхигүйн тодотгол

Өнөөдөр сонин
2010.05.12

Их хурлын эрхэм гишүүд улсын төсвийн ээлжит тодотголоо хийж эхэллээ. Төсвийн зардлаа дуртай цагтаа нэмэн “тодотгож” байдаг шинэ моод Монголд бий болоод хэдэн хаврын нүүр үзэж байна. Ер нь төсвөө сар бүр баталж байвал яасан юм бэ? Их хурал маань Наадам, Цагаан сар хийх гэж завсарлаж байхын оронд өдөр бүр ажиллаад, харин ч зүгээр байж мэднэ. Нэг тонн зэсийн үнэ 5800 доллар байхаар тооцсон төсвийн зардлыг өсгөх сайхан боломж гараад ирлээ.

Зэсийн үнэ 7000 доллар болж, гэнэт нэмэгдэх орлогын чимээгээр эрхэм гишүүд унтаж ч чадахаа болив. Сул олзыг хуваах гэдэг тийм ч амар биш г...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 7 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн