| Jargal's Blog
|
2010-09-01
Баавгайн үйлчилгээ
Өнөөдөр сонин 2010.09.01 Жан Лафонтенийн ”Цэцэрлэгч ба баавгай” гэдэг үлгэрт баавгай, унтаж байгаа найзынхаа ялааг үргээх гэж байгаад хөөрхий цэцэрлэгчийг алгадаад алчихдаг. Туслах гэж байгаад “услаж” орхихыг “баавгайн үйлчилгээ” үзүүлэх гэдэг. Энэ үйлчилгээг үзүүлэх дуртай гол хүмүүс бол улстөрчид. Даяаршсан энэ үйчилгээ манайхыг бас л тойрсонгүй. Төр засгаас өргөн хэрэглээний бараа, түүний дотор гурил, мах, бензиний үнийг хязгаарлах гэдэг нь эцэстээ баавгайн үйлчилгээ болдог. Атрын аян зохиож тариаланчдыг “дэмжсэн” нь улаан буудайн дотоодын нийлүүлэлтийн хэмжээг нэмсэн. Гэхдээ энэ дэмжлэг ямар ...
2010-08-25
Намуудын нууц хөрөнгө
Өнөөдөр сонин 2010.08.25 Ардчилсан оронд улс төрийн намуудын хөрөнгө хаанаас, яаж бүрдэж буй мэдээлэл ил тод байдаг. Учир нь тухайн улс орны ард иргэдийн хувь заяа, аюулгүй байдлыг хариуцдаг төр засгийн бүх эрх, мэдлийг авдаг энэ институци ямар хөрөнгөөр, хэний эрх ашигт үйлчилж байгааг харуулдаг толь нь намын хөрөнгө, түүний эх үүсвэр. Улс төрийн намуудын өмч хөрөнгө зарчмын хувьд гишүүдийн татварын хураамж, гишүүд дэмжигчдийн хандиваас л бүрдэх ёстой. Тодорхой зарим орнуудад улс төрийн намууддаа ижил тэгш байх зарчимд тулгуурлаж, тодорхой шаардлага нөхцөлийг хангадаг бол төрөөс...
2010-08-18
Ардчилал ба дарангуйлал
Өнөөдөр сонин 2010.08.18
Казахстаны нийслэл Астана хотын ойролцоо орших Гранитный суурингийн шоронгийн хоригдлууд өнгөрсөн долоо хоногт бослого гаргав. Хоригдлууд шоронгийн нөхцөлөө сайжруулах, тэднийг зодож, тамлахгүй байх, хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзуулахыг шаардаж зарим нь өөрийгөө шархдуулж эхэлжээ. Гурав хоног үргэлжилсэн бослогыг тусгай хүчний 300 гаруй цэргийн хүчээр дарсан бөгөөд хоёр хоригдол нас барж, 80 гаруй нь бэртэж, шархадсан тухай BBC мэдээлэв. 800 хүний багтаамжтай шоронд 1200 хүнийг хорьсон учир хоригдлууд нь орон дээрээ ээлжлэн ун...
Өнөөдөр сонин 2010.08.11 Казахстаны шинэ нийслэл Астана. Хотын төв цэг нь залуу үндэстний эв нэгдэл, аз жаргалын бэлэг тэмдэг, 97 метр өндөр модны оройд зассан үүрэндээ байгаа алтан өндөг. Аварга “бейдэрек” модны суурь талбайг тойрсон цэцэрлэгт хүрээлэнг чагтлан ялгасан цэцгийн мандлууд. Алтан өндөгт энэхүү гэрэлт модны хоёр талаар ирээдүйн эх гүрний нийслэлийг таллан хувааж баруунаас зүүнийг тэрлэсэн өргөн чөлөө. Энэ тэнхлэгийн зүүн үзүүрт сүндэрлэх цэнхэр бөмбөгөр оройтой Ерөнхийлөгчийн ордон, баруун үзүүрт нь шинэхэн босгосон Хааны Шатрын үүднээс Казахстаны төрийн хамгийн баян “Казмунайгаз” ...
2010-08-04
Чөмөг ба түүний өртөг
“Өнөөдөр” сонин 2010.08.04 Бид арай л богино бодоод байх юм. Тэмээн дээр ямааны гарз гэдэгдээ. Монголын ашигт малтмалыг Хятадууд л авч байсан, цаашид ч авах болно. Эрдэнэтийн зэсийг америк наймаачдаар дамжуулан Хятадад л зарж ирсэн, зарж л байгаа. Алтыг ч бас. Хятад улс манайхтай хил залгаа, эрэлт хэрэгцээ нь улам бүр өсч байгаа дэлхийн хамгийн том зах зээл. Нүүрсэн дээр энэ бол бүр ч тод гарч байна. Орос улс бол өөрөө нүүрсээрээ манайхаас ч баян дэлхийн хамгийн том газар нутагтай орон. Хятад улс хамаг чөмгийг нь ганцаараа хүртэж бүх нүүрсийг авах гэж байхад Монголчууд бид тэр нүүрс, бусад а...
Өнөөдөр сонин 2010.07.28 ТАЙЛАНДАД Тайландын нийслэлд уржигдар автобусны буудал дэлбэлж, арав гаруй хүний амийг хороов. Саяхан бас Засгийн газраа огцрохыг шаардаж “улаантнууд” хотын төвөө хэдэн сараар эзлэн сууж, эдийн засагтаа ноцтой хохирол учруулан тэмцсэн бөгөөд эцэст нь цус урсгасан байлдаан болж, тэднийг цэргийн хүчээр тарааж, олон арван хүнийг алж, олон зуугаар нь баривчлан хорилоо. Энэ бол зүгээр нэг улс төрийн тэмцэл биш, харин олон жилээр хуримтлагдсан нийгэм дэх орлогын зөрөөний зүй ёсны илрэл. Тооноос чанарт шилжих хууль үйлчилж байгаа нь энэ. Арваад жилийн өмнө Тайландад манайд эдүгэ...
2010-07-21
Хөгжлийн бодлого
Өнөөдөр сонин 2010.07.21
Улс орнуудын эдийн засгийн хөгжлийн бодлогыг хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, гадаад худалдаагаа дэмжих урамшуулал нь экспортоосоо илүү дотоодын зах зээлдээ хандсан, импортыг хязгаарлах, эсвэл хорихоор байвал дотогшоо харсан, харин үйлдвэрлэлээ дотоодын зах зээлд зориулах, экспортод гаргах, мөн дотоодын, эсвэл импортын бараа авах, хөрөнгө оруулалтыг гадаадад, эсвэл дотоодод оруулахын хооронд бараг ялгаагүй байвал гадагшаа харсан гэж ангилдаг. Дотоодын зах зээл нь харьцангуй жижиг, том орнуудын дунд байрлалтай атлаа эдийн засгийн өндөр хөгжилтэй, иргэдийн амьдралын чанар нь ...
2010-07-07
Монголын АРХИДАЛТ
Өнөөдөр сонин 2010.07.07 Монголчууд бид архийг далай шиг үйлдвэрлэж түүндээ өөрсдөө живж байна. Насанд хүрсэн монгол хүн бүр гурван литр цэвэр спирт /үйлдвэрлэсэн болон хилээр оруулж ирсэн бүх архи, шар айраг, болон дарсыг цэвэр спиртэнд шилжүүлсэн тоо жил бүр хэрэглэж байна.
Архины үйлдвэрлэл, худалдаа үлэмж өсч, Монголын Төрийн сан архины тусгай татвараар баяжиж байна. Бид төрсөн өдөр, гэрийн болон одонгийн найр, хонхны баяр, эцэс төгсгөлгүй цэнгээн наадам, дээр нь нэмэгдээд дэлхийн болон олимпийн тэмцээнүүд, ялангуяа энэ өдрүүдэд болж байгаа хөлбөмбөгийн тэмцээнийг архи, пиво уухгүйгээр төсөөл...
|
|
Сүүлийн бичлэгүүд
. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English) . Facebook . Baabar . Youtube . Twitter
Найзууд
Хуудас:
6 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн
|