2011.03.23
Сонгууль ойртох тусам төр засгийн барих орон сууцны тоо нэмэгдэж, хүү нь багасах боллоо. Засгийн газар 100.000 айлын орон сууц барих, орон сууцны зээлийн хүү жилийн найман хувиас хэтрэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргав. Энэ шийдвэр аль хэр бодитой, жинхэнэ зардлыг нь хэн төлөх, маш их шаардлагатай байгаа ороц сууцуудыг барихын тулд юунд анхаарах тухай иргэний нийгмийн байр сууринаас харж санал бодлоо илэрхийлэх цаг ирээд байна.
Эдүгээ Улаанбаатар хотод гэхэд л 200.000 айлын орон сууц хэрэгтэй байна. Энэ их ажлыг хийхээс өмнө өнөөг хүртэл барьсан орон сууц, тэдгээрийн борлуулалтыг дүгнэн бодоход засаглал, хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын тодорхой асуудлуудыг цоо шинээр шийдэх шаардлагатай. Засаглал буюу төрийн бодлогын талаас нь үзэхэд Монгол Улсын төр засаг иргэдийн орон сууцны талаар урт хугацааны нэгдсэн тодорхой бодлогогүй, зөвхөн сонгуулийн хооронд уриа, цуурай гаргах, популист амлалтын хэмжээнд ажиллаж байгаа нь харагдаж байна.
Төр засгийн эрх баригчдын хийж байгаа ажил нь богино настай, хийхээс өмнө бодохгүй, бодохоосоо өмнө хийж байгаа нь алхам тутамд ил. Жишээ нь, хотыг орон сууцжуулахад хамгийн их дутагдаж буй цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулна гээд V цахилгаан станцын шавыг Улиастайд гурван жилийн өмнө тавиад сүржигнээд байснаа өнөөд өр болохоор түүнийг III цахилгаан станцын суурин дээр барих боллоо. Ийм чухал, том төсөлд ингэж хандаж байгаа нь эсвэл тооцоо судалгаа хангалттай хийдэггүй, эсвэл төр засаг хэн нэгний шахалтаар ажилладаг гэсэн ойлголт төрүүлж байна.
Аль ч тохиолдолд төр засаг ажилдаа хариуцлагагүй, засаглалын менежмент сул байгаа нь харагддаг. Мөн манай төр засаг шат дамжлага бүртээ үйл ажиллагааныхаа үр дүнг үргэлж хэдэн төгрөг, хөрөнгө зарсан, үрснээр буюу юу оруулснаар хэмждэг бөгөөд юу бүтээсэн, ямар үр дүн гарсан, Монголын иргэнд яг юу наалдсаныг нь хэмжихгүй байна. Жишээ нь, 40 мянган сайлын орон сууцны хөтөлб өрийн дагуу хэдэн айл орон сууцанд орсныг хайхад Орон сууцны санхүүжилтийн корпорацийн сайт дээр “Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын бондын эх үүсвэрээс 2007-2009 онд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр үүдийг санхүүжүүлэхэд нийт 31.4 тэрбум төгрөг зарцуулж 1.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэснээс өөр мэдээлэл алга.
Уг нь 32 тэрбум төгрөгөөр хэдэн айл орон сууцанд орсон, ямар тодорхой үр дүнд хүрсэн, ямар асуудал гарч байгаа нь иргэдэд илүү чухал биш үү? Улаанбаатар хотод төлөвл өлт байдаггүй гэсэн дүгнэлт хийж болно. Хэрвээ байдаг бол иргэддээ тун халтай, бидний амьдралыг санаатайгаар хэц үү болгох тусгай төлөвл өгөө л байгаа бололтой. Хэрэв төлөвл өгөөтэй, түүнийг хэрэгж үүлдэг юм бол барилга байшингуудыг бүх дунд сургуулийн биеийн тамирын хашаан дотор, хүүхдийн тоглоомын талбай дээр, их бага замууд, ус үерийн даланг хасаж, хааж, эсвэл байшингуудын хоорондох зайг бөглөхөөр төлөвлөсөн юм байна л даа.
Уг нь соёлтой, сайн засаглалтай улс орнуудад орон сууцаа барихаасаа өмнө дэд бүтцээ байгуулдаг бол манайд эсрэгээр, байшингаа барьчихаад дэд бүтцээ хийдэг өвөрмөц зуршил бүрджээ. Үр дүнд нь айл бүр хашаандаа худаг ухаж, бохир усаа тус бүртээ зөөдөг болсныг уулын ам бүрийн байшингаас харж болно. Улаанбаатар хотын төлөвл өлт, хэрэгжүүлэлтийг хорлон сүйтгэгчээр хийлгэсэн ч ийм хэмжээнд аймшигтай болгож чадахгүй. Орон сууц барих хөрөнгийн эх үүсвэр болон борлуулах үнийн хувьд онцгой хэдэн гажилт бий болжээ.
Улаанбаатар хотод цэвэр, бохир ус, цахилгааны дэд бүтцийн чадал, тархац хэрэгцээнээс илт хоцорч, улмаар дэд бүтцийн сүлжээнд ойрхон бүх зайнд барилга орон сууц барих зөвшөөрлийг ил, далд өгдөг болоод удсан. Барилгын газрын зөвш өөрөл нь ашигт малтмалын зөвшөөрлийг олж авахын адил энгийн иргэддээ ойлгомжгүй бөгөөд тэдгээр зөвшөөрлийг цаашаа дамлах нь Монголд хамгийн өндөр ашигтай, ямар ч татвар төлдөггүй, төрийн хананд цэцэглэж байгаа хээл хахуулийн хамгийн том сурвалж. Зөвшөөрлийн далд наймааны хэмжээ асар том болж, улс төрийн тодорхой хүч нэгэнт болсон нь хэнд ч нууц биш.
Орон сууц барих газрын болон бусад зөвшөөрлийг авах хахуулийн мөнгө орон сууцны үнийг хөөргөж байгаа нэг шалтгаан. Орон сууцны зээлийн хүүг өмнөх хөтөлбөрт жилийн 8.0 хувь байлгах, шинэ хөтөлбөрт 6.0 хувь байлгах шийдвэр нь бодит байдалд нийцэх боломжгүй. Арилжааны банкны буюу мөнгөний зах зээлийн өртөг нь жилийн 14 хувь байхад, зөрөө 8.0 хувийг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөн өөс гаргана гэсэн үг. Энэ бол бараа үйлчилгээний зах зээлийн үнийг төрөөс зохицуулах оролдлого. Аливаа бараа үйлчилгээний үнийг зах зээлийн эрэлт нийл үүлтээр зохицуулаагүй бүх тохиолдолд, урт хугацаагаар үзвэл хэрэглэгч хохирдог.
Төр үнийн хязгаар хийж буй тохиолдолд бараа үйлчилгээний үнэ хэзээ ч хямдардагг үй буюу эрэлт ба нийлүүлэлт бодит цэг дээрээ очиж тэнцдэггүй. “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн орон сууцгүй өрх гэрт зургаан хувийн хүүтэй, орон сууцны зээл олгох” гэдэг нь орон сууцгүй бараг бүх иргэн гэсэн үг. Орлого бага иргэдэд зориулсан харьцангуй хямд, энгийн, халуун хүйтэн ус, халаалттай холбосон нэг, хоёр давхар байшингууд барих замаар эхний ээлжинд орон сууцжуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай.
Ийм төрлийн байшин барихад иргэдийн газрыг нь хөрөнгө оруулалт болгох хэлбэрээр зохион байгуулбал хурдан хэрэгжинэ. Засгийн газар бонд гаргаж, урт хугацааны өр тавихдаа дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь оновчтой. Мөн хөнгөлөлттэй орон сууцыг хүн амын орлогын төвшингөөр биш, харин төр засагт ажиллаж буй эсэхээр нь ялгах нь төрд ажиллах сонирхлыг улам төрүүлж, төрийнг улам бүр томруулах эх сурвалж болно. Засаглал, хот төлөвлөлт, хөрөнгийн эх үүсвэрийн хувьд гарч байгаа дээрх асуудлуудыг анхааралдаа авч, орон сууцны дараагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах цаг нэгэнт болжээ