Jargal's Blog
2010-05-05
Аугусто Пиночет

Өнөөдөр сонин

2010.05.05

1960-аад оноос социалист үзэл бодол өмнөд Америкаар хүчтэй тарж, бараг бүх оронд зүүний хүчнийхэн төрийн эрхэнд гарч эхлэв. Чилид С.Альенде дөрөв дэх оролдлогоороо сонгуульд ялж, хэдхэн жилийн дотор газар, үйлдвэр, уурхай, дэлгүүр, аж ахуйн бүх газруудыг эздээс нь хураан улсын мэдэлд авч, гадаадын компаниудыг хөөжээ. Удалгүй улс орны эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүнс, өргөн хэрэглээний бусад бараа хомсодсоор эдийн засаг нь дампуурч эхэлжээ. 1973 онд армийн удирдлагууд төрийн эргэлт хийж, Засгийн газрын ордонд нь Ерөнхийлөгчөө буудан алж, социалист үзэл ...


2010-04-28
Санхэттэн

Чилийн Сантьяго сүрлэг өндөр Андын нурууны баруун бэлийг эмжин сунасан, 470 жилийн түүхтэй хот. Уулсын өндөр оргилуудтай өрсөлдөх мэт урт чацтай шилэн барилгуудын өвөрмөц хийц, өнгө, жавхаа нь Нью-Йоркийн Манхэттэнийг өөрийн эрхгүй санагдуулдаг учир хуучин хотын энэхүү шинэ хэсгийг Сантьяго дахь Манхэттэн буюу товчоор Санхэттэн гэж нэрлэх болжээ.

Санхэттэн нь хүний төлөө сэтгэлээ шингээж ургуулсан мод, ногоон байгууламжтай, тансаг хэрэглээний алдартай брэндийн дэлгүүрүүд, дээд зэрэглэлийн зочид буудлууд байрладаг орчин үеийн шинэ дүүрэг. Энэ бол эрч хүчээ авч, нэг хүнд ногдох орлогоороо (15...


2010-04-22
Засгийн газрын үүрэг

Өнгөрсөн 50 жилд Монголын төр, засгийн удирдлагын үйл ажиллагааны арга барилд зарчмын өөрчлөлт гарсангүй. Харин гарсан гэж ярьдаг улстөрчид л олон боллоо. Яагаад гэвэл төр, засгийн удирдах албан тушаалд очсон бараг хүн бүр өөрийгөө хэмжээгүй эрхтэй хаан болгож, иргэддээ хамжлагын тариачин шиг хандаж, бүхнийг захиран шийдэх аргаар хандсан хэвээрээ байна. Нийгмийн үндэс суурь болох өмчийн харилцааг өөрчлөн, эдийн засгаа зах зээлийн замаар хөгжүүлэх хууль, журам гаргасан ч нийгмийн бусад харилцааг зохицуулахдаа төр засаг өөрийн дассан, социализмын хуучин арга барилаасаа агуулгын хувьд салж чадахг...


2010-04-14
Шинэ стратеги

Монгол Улс эдийн засгаа зах зээлийн жимээр чирч, унаж бүдэрч байсан ч гадаадын донор орнуудын тусламж дэмжлэгтэйгээр босож, сэргэсээр явж ирсэн 20 жилээ эргэн харж, алдаа оноогоо бодитой дүгнэх цаг болжээ. Бид үндэсний бодлогоо, эрч хүчээ юунд төвлөрүүлж, ямар үр дүнд хүрснээ цэгнэж, хаана юуг бүтээн бий болгох тухайгаа ажил хэрэгчээр хэлэлцэн, дараачийн 20 жилийн стратегиа тодорхойлох хэрэгтэй байна.

Нөгөө талаас Монгол Улс дэлхийн ашигт малтмалын газрын зураг дээр улам бүр гялалзан тодорч байгаа, бас дэлхийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд байршилтай учир уул уурхайн аж үйлдвэрийн аварга зага...


2010-04-07
Бүтээмжийн бодлого

Эдүгээ Монголын төр засгийн гол бодлого нь халамж болжээ. Төр засагт  эрх барилцахын төлөө сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэх арга замаа  олох, хагас хугасыг нь ч болсон өгөхийн төлөө манай төр засгийн бүх  эрч хүч, арга ухаан зориулагдах боллоо. Уг нь тэдний үйл ажиллагаа арагшаа биш, урагшаа харсан  урт хугацааны тодорхой зорилгод төвлөрсөн бол улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил өгөөжтэй байхсан.

Төр засгийнхны бодож олсон эхний арга нь Хүний хөгжлийн гэх нэртэй боловч халамжийн сан байгуулан их багаар цувуулсаар дараачийн сонгуулиас өмнө ядаж нэг намынх нь амласныг өгөхөд чиглэж байна....


2010-04-05
Боловсрол ТВ-Онцлох нийтлэл нэвтрүүлэг
2010-03-31
Төөрсөн сан
 Ичсэн хүн хүн ална гэдэг дээ. Иргэд сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газраас Хувьсгалт нам гарвал нэг сая таван зуун мянга, Ардчилсан нам гарвал нэг сая төгрөг бэлнээр авна гэж үнэмшээд саналаа өгсөн. Санал худалдан авахаар уралдсан хоёр нам Засгийн газраа хамтран байгуулсан учир олон хүн улам баярлан, хоёр сая таван зуун мянган төгрөгөө хүлээсээр арван таван сарын нүүр үзэв. Цөхсөн тэд "Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн" хүртэл байгуулж эхэллээ.

Гэтэл 6.25 их наяд төгрөг буюу Монголын бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс хол давсан их мөнгө гарган хүн бүрт өгч чадах эдийн засгийн б...

2010-03-24
Хилийн худалдаа

Оростой залгаа Монголын аймаг бүр хил нэвтрэх боомттой бөгөөд орон нутгийнхан хоёр талаасаа тусгай зөвшөөрлөөр тодорхой хугацаагаар харилцан зорчиж, худалдаа наймаа эрхэлдэг. Тэдний нэг нь Увс аймгийн хойд үзүүрийн Боршоогийн боомт. Тува талын боомтын цаахна нь байх бяцхан суурингийн нэрээр Хандгайт гэж нэрлэжээ.

Тувагийн иргэд Хятадын өргөн хэрэглээний барааг монголчуудаар дамжуулан авч, өөрсдийн хэрэгцээнээс гадна цаад талд нь байгаа Оросын бусад нутгийг ханган, худалдаа наймаа голлон эрхэлж амьдардаг юм байна. Хандгайтын сууринд хүнсний болон барааны ганц хоёр захаас гадна замын хүмүүс, Орос...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 8 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн